Алибаба цахим худалдааны групп нь 34985 гаруй ажилчид, дөрвөн том кампусээс бүрдэж байна. Албан ба албан бус судалгаагаар 14 сая гаруй ажлын байрыг бий болгоод байна,Үнэхээр үлгэрт гардаг жижиг тосгоны Алибаба хүү шиг түүний амьдрал Хятадын зүүн хэсгийн Хан Джоу мужтай салшгүй холбоотой. Хан Джоуд түүний хүүхэд насны гэгээн мөрөөдөл хийгээд гэр бүл, найз нөхөдтэйгээ учирсан. Түүний бизнесийн гараа ч Хан Джоугоос эхэлсэн бөгөөд “Алибаба”-н 2 том кампус байрладаг.
   Тэрээр 12 настайгаасаа англи хэлийг бие даан сурч, ойролцоох буудлын зүг дугуйгаараа байнга очиж жуулчдад үнэгүй хөтөч хийж өгч, өглөө болгон BBC-гээр хичээл сонсож англи хэлийг төгс сайн эзэмшжээ. Гэвч тэр ангидаа толгой цохих нэгэн байгаагүй. Бээжингийн их сургуульд элсэн орох шалтгалтанд 2 удаа бүдэрчээ. Эцэст нь англи хэлний мэргэжлээр Хан Джоугийн Багшийн их сургуульд элсэж, оюутны зөвлөлийн даргаар сонгогдож байжээ. Тухайн үед эхнэр Ма Юүнтэйгээ танилцаж, 1988 онд сургуулиа төгсмөгцөө тус сургуульдаа багшлах эрх авч, удалгүй Ма Юүнтэй гэр бүл болжээ. Хан Джоугийн их сургуульд эхнэртэйгаа хамт багшилж байхдаа давхар орчуулгын ажил хийдэг байжээ. 1990-ээд онд англи хэлний мэдлэгтэй хүн эрэлттэй болж Жак Ма эхнэртэйгээ хамтран орчуулгын төв нээж, аажимдаа англи хэлний багшийн ажлаа орхижээ. Орчуулгын ажлаараа олон бизнэсмэнүүдтэй хамтран ажиллаж, улмаар 1995 онд АНУ-д нэгэн төслийн орчуулагчийн үүргээр явах завшаан олджээ. АНУ-н компани худал байсан учир уг төсөл амжилтгүй болж нутаг буцах болсон. Гэвч түүнд АНУ-д очсон нь маш том өөрчлөлтийг интэрнэтээр дамжуулж хийж болохыг ухааруулжээ. Жак Ма хариад шууд “Хятадын шар хуудас” гэх Хятадын хамгийн анхны худалдааны сайтыг ажиллуулж эхэлжээ. Хятадын асар том зах зээлд хараахан цахим үйлчилгээ нэвтэрч эхлээгүй байсан нь Алибабагийн түүхэн эхлэл байжээ. Гэвч тухайн үед цахим худалдаа нь Хятадын засгийн газар нааштайгаар хүлээн аваагүй тул тийм ч амжилт олж чадаагүй юм. Удалгүй 1999 онд Алибаба цахим худалдааны группыг нээж, японы Софтбанкнаас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чаджээ.
Жак Магийн илтгэл болон яриануудаас түүний маш хүчтэй үзэл бодол, хатуужил, эрч хүч болон ирээдүйн хойч үе болсон залуусын төлөөх зүрх сэтгэл буцалж байдаг нь мэдрэгддэг. Тэр залуугаасаа л хойч үеийнхэндээ зааж сургаж ирсэн бөгөөд маш сайн илтгэгч билээ. Багшийн ажлаа орхихдоо өөрийгөө их сургуулийн багшаас илүү туршлагажсан байх болно гэж бодож байсан гэдэг. Тэрээр өөрийн бизнэсээ эхлүүлэхдээ хэнээс ч юуг ч нэхэж бас шаардаагүй. Сайн бас муу цаг үеүүдийг “Асуудал бүрийн ард боломж байдаг” гэдэгт итгэдэг учраас даван туулж ирсэн.   Тэр үргэлж ирээдүйг илүү сайхан байлгахын тулд залуу үеийнхэнд хөрөнгө оруулахыг бусдад уриалдаг. Жирийн нэгэн мөрөөдөл ийнхүү агуу зүйлд хүрч болдгийг Жак Ма баталлаа. Технологийн хувьсгал Монголын залуус биднийг хүлээхгүй. Асуудал бүрийн ард шийдэл байдаг. “Битгий гомдол, урагшаа залуусаа” гээд түүний үгээр төгсгөе.
 
No comments:
Post a Comment