Friday, March 3, 2017

Энэ ярилцлага юу юунаас ч илүү таалагдлаа. 20-30 насныхан анхаараарай

  Энэ нийтлэлээс та ямар ч нялуун, урам зориг хайрласан үгс олж уншихгүй. 
 20-30 насныхныг бизнес хийж, саятан болохыг хүсэгчдийн үе гэж хэлж болно. Марк Зукерберг 20 насандаа Фэйсбүүкийг бүтээснээр өдгөө 58.6 тэрбум долларыг босгож, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт тооцогдох болжээ. Мөн Эван Спиегел 21 настайдаа найзуудын хамтаар эхлүүлсэн Snapchat таван жилийн дараа 20 тэрбум доллароор үнэлэгдлээ. Ийнхүү үе тэнгийнхэн нь цахиур хагалаад байхад "би ч гэсэн чадна" гэсэн оргилуун хүсэл залуу хүн бүрийн цээжинд булгилж байгаад эргэлзэхгүй байна. 
Тэгвэл тэдгээр 20-30 настнуудад зориулан Гари Вайнерчук нэгэн хатуу зөвлөгөөг өгсөн байна.

Гари бол Фэйсбүүк, Твиттер, Uber, Snapchat зэрэг амжилттай компаниудын зөвлөх бөгөөд "Нью-Йорк таймс"-ын дөрвөн бест-селлер номын зохиогч. Тэрбээр 50 сая долларын хөрөнгөтэй төдийгүй хөлбөмбөгийн "New York Jets" багийг эзэмшдэг. 
Энэхүү зөвлөгөөг Гэри өөрийн радио шоуны үеэр өгчээ. Түүний зочин нь мянганыхны "төгс" төлөөлөл болсон Тэйлор байлаа. 

Утас дуугарч байна. 
Тэйлор: Сайн уу?
Гари: Хэй Тэйлор, Гари байна. Чи #AskGaryVee шоунд оролцож байна. Чи хаанахынх вэ? 
Тэйлор: Би Нью-Йорк мужийн Буффалогийнх. 
Гари: Тэгэхээр чи Биллсийн фэн үү?
Тэйлор: Харамсалтай нь, тийм. 
Гари: Чамайг яагаад "харамсалтай нь" гэснийг мэдэж байна аа. 
Тэйлор: Манайх тийм ч сайн тоглохгүй байгаа. 
Гари: Jets ч гэсэн адилхан, санаа зоволтгүй. Тэгэхээр ямархуу байна даа?
Тэйлор: Онц зүйлгүй дээ. Чамаас нэг зүйл асуухыг маш их хүсч байлаа. Энэ асуултыг олон хүн тавьдаг байх л даа. Би өнгөрсөн тавдугаар сард коллежоо төгссөн. Одоогоор өөрийн бизнесийг эхлүүлэхийг хичээж байна. Би өөрийгөө ямар нэгэн зүйл бүтээж чадна гэдгээ мэддэг. Гэсэн ч яг л занганд орчихоод гарч чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Ийм мухардалд орсон үедээ чи яаж гардаг вэ?
Гари: Чамайг юу яриад байгааг би ойлгож байна. Эхлээд тэвчээртэй бай, Тэйлор. Чи 22-23 настай байх. Бүх зүйл ганцхан шөнийн дотор бүтчихнэ гэж санаагүй биз дээ. 
Тэйлор: Тийм ээ, тэгэхгүй гэдгийг би мэднэ. 
Гари: Чи хурдтай байх хэрэгтэй. Өглөө долоогоос өдрийн хоёр цаг хүртэл өдөр бүр ажилла. Шударгаар хэлэхэд, ирэх зургаан жилийн дотор ямар нэгэн гайхалтай зүйлд хүрнэ гэж хүлээх хэрэггүй. 
Тэйлор: Окей. Тэгэхээр би бүх сайхан санааг туршиж үзэх хэрэгтэй юу, эсвэл нэг зүйлээ л цаг үргэлж нухаад байх уу? 
Гари: Бүх зүйл дээр алтан дундаж байснаас нэгийг нь маш сайн чаддаг байх хэрэгтэй. Тэйлор, чи өөрийгөө амжилттай нэгэн гэдгээ хэнд баталж харуулмаар байгаа юм бэ дээ. Өөртөө юу, эцэг эхдээ юу, бүх дэлхийд үү? Чи үүнийгээ мэддэг байх хэрэгтэй. 
Тэйлор: Хмм. Сайхан асуулт байна. 
Гари: Чи юунд ингэтлээ тэмүүлээд байгаа юм бэ. Ямар асуудал байна. Чи хараал идсэн Rolex цаг худалдаж авмаар байна уу. Юу чиний тэвчээрийг бараад яаруулаад байна?
Тэйлор: Бусад мянганыхан агуу зүйлсийг бүтээж, амьдралынхаа хамгийн чухал хэсэгтээ яваад байгаа юм шиг санагдаад. Гэтэл би энд суусаар л...
Гари: Окей. Тэгэхээр мянганыхан бас амьдралын чухал үе гэж юу юм бэ? Хэн чамайг хараал идсэн Буффалод зүгээр суугаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байна? Үнэнээ хэл!
Тэйлор: Олон нийтийн сүлжээнд байгаа бүх зүйл үнэн биш л дээ. Гэхдээ миний толгойд хамгийн эхэнд орж ирсэн хүмүүс бол Кардашианыхан. 
Гари: Тэгэхээр Кайли Женнерийн Инстаграм дээрх хараал идсэн триллион дагагч чамайг зүгээр суугаад байгаа юм шиг санагдуулдаг гэж чи хэлэх гээд байна уу? 
Тэйлор: Үгүй ээ. Зүгээр л тэр хэдийнэ бизнесээ эхлүүлчихсэн, ажил нь супер амжилттай яваа нь үнэн шүү дээ. 
Гари: Гэхдээ түүнийг өсвөр насандаа байхад ээж, эгч нь энэ бизнесийг эхлүүлчихсэн байсныг чи мэдэх үү? Хэдийнэ байр сууриа олчихсон талбар руу тэр шулуун замаар зүгээр л алхаад орчихсон. Женнер аймшигтай олон гоо сайхны хагалгаанд орсон, дээрээс нь түүнд брэндээ бүтээх санхүүгийн чадамж байсныг чи бодож үзсэн үү? Чи Кардашианыханд анхаарал хандуулж байна гэдэг миний амьдралдаа сонссон хамгийн хөгийн зүйл байлаа. 
Тэйлор: Мм. Чамайг асуух үед хамгийн эхэнд толгойд орж ирсэн хүмүүс нь л тэд байлаа. 
Чи бусдын юу хийж, эзэмшиж байгаад анхаарал хандуулах бүртээ өөрийнхөө төлөө зүтгэх цагаасаа хороож байдаг.
Гари: Гайхалтай. Тэгэхээр надад дахиад нэг хүний талаар ярь даа. 
Тэйлор: Лондонд амьдардаг нэг залуу бий...
Гари: Зогс, Тайлор. Чи зүгээр л орон дээрээ хэвтээд хэн нэгний фотошопдсон зургийг гөлөрч суугаад цагаа дэмий үрдэг юм байна. Бусдын юу хийж, эзэмшиж байгаад атаархах бүртээ чи өөрийнхөө төлөө зүтгэх цагаасаа хороодгоо мэдэх үү?
Тэйлор: Тийм ээ. Би тэдний оронд байхыг хүсдэг ч хангалттай хичээхгүй байгаагаа мэднэ. 
Гари: Чи юу ч хийхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. "Би тэнд байсан ч болоосой", "ямар нэгэн ид шидийн зүйл тохиолдоосой" гэж мөрөөдөж суухын оронд өөрт хэрэгтэй зүйл хий л дээ. Толгойд чинь юу эргэлдэж байдгийг ойлгохгүй юм. 
Тэйлор: Тийм ээ. Би хангалттай хичээж байгаа гэж бодохгүй байна. 
Гари: Мэдээж. Чамд Кардашиан эсвэл Лондонд амьдардаг хэн нэгэн залуугийн зургийг үзэх цаг гарч байгаа бол чи хангалттай хичээхгүй байна л гэсэн үг. 
Ямар ч гоёл чимэглэл, хараал идсэн шинэ машин, хувцас, аялал, хөгжилтэй арга хэмжээ, пүүз байхгүй. 
Тэйлор: Тэр ч үнэн. 
Гари: Тэйлор, намайг сонс. Чи тэвчээртэй байж, зорилгодоо хүрэх алхам бүртээ дурлах хэрэгтэй. Чи найман жилийн турш, амралтын өдрөөр ч ямар ч хөгжилтэй зүйлс хийхгүй гээд төсөөлөөд үз дээ. Ямар ч гоёл чимэглэл, хараал идсэн шинэ машин, хувцас, аялал, хөгжилтэй арга хэмжээ, пүүз байхгүй. 
Миний 22-30 нас яг тийм байсан. Би өдрийн бүх цагийг архины мухлагт ажиллаж, архины дэлгүүрийнхээ ирээдүй, дарс зарах тухай бодож өнгөрөөдөг байсан. Өдөр бүр. 
Өнгөрсөн амралтын өдрүүдээр чи юу хийсэн бэ? Надад үнэнийг хэл дээ, ямар ч дэмий яриа хэрэггүй шүү. 
Тэйлор: За, би ээжийнхээ дижитал медиа компаний брэндинг хийхэд тусалж байгаа. Тэгээд би маркетингийн хүмүүстэй уулзсан. 
Гари: Чамд чөлөөтэй, өөртөө зориулах боломжтой цаг хэр их гарсан бэ?
Тэйлор: Маш их, маш их. 
Гари: Тэгэхээр чи өнгөрсөн амралтын өдрүүдээр, миний бүтэн 20-иод насныхаа туршид өнгөрүүлснээс илүү их цагийг дэмий өнгөрүүлсэн байна. 
Тэйлор: Новш гэж. 
Гари: Хэрвээ чи найман жилийн дотор Нью-Йоркод ирж, надтай гар барихыг үнэхээр хүсч байгаа бол бусдад анхаарал хандуулахаа боль. Зүгээр л толгойгоо бөхийлгөөд хэдэн жил ажиллачих. 
Тэйлор: Окей. Гэхдээ би найман жилээс богино хугацаанд, 25 настайдаа саятан болоод чиний гараас атгана. 
Гари: Чамайг тэгж чадахгүй гэдгийг би 100 хувь баталж чадна.
Тэйлор: Үгүй ээ!
Гари: Тийм ээ. Чи 22 настай, тэгээд одоо хүртэл ажиллаж эхлээгүй байгаа юм чинь, сугалаанд хождоггүй л юм бол чамайг 25 настайдаа саятан болно гэж төсөөлөхөд ч бэрх байна. Ямар гээчийн романс вэ?
Тэйлор: Хмм, окей. 
Гари: Чи 25 настайдаа хэрхэн саятан болох гэж байгаа юм бэ дээ, Тэйлор?
Тэйлор: Энэ зүгээр л миний үргэлж бодож явдаг зорилго. 
Гари: Хэрвээ чи хараал идсэн мөнгийг хурдхан олчхыг хичээх юм бол 31 настайдаа ч саятан болж чадахгүй гэдгийг би амлаж байна. Тэгээд чи зорилгодоо хүрэхэд хэрэгтэй байсан хэдэн жилээ дэмий үрж орхисноо мэдээд өөрийгөө хүндлэх хүндлэл чинь шалдаа буух болно. Ойлгов уу?
Тэйлор: Тийм ээ. Учир нь эцсийн эцэст үр дүн чухал, үйл явц ард үлдэнэ. 
Гари: Чи үүнийг ойлгох хэрэгтэй. Би эцсийн үр дүнг үгүйсгээгүй, гэхдээ чи түүнд хүрэх үйл явцад дурлах хэрэгтэй. Чи гурван өдөр маш шаргуу ажилласны дараа шантраад, буцаад Инстаграм гэж дэмий зүйлийг ухаад эхлээсэй гэж би хүсэхгүй байгаа болохоор энд чамд зөвлөгөө өгөөд сууж байна. 
Тэйлор: Би тэр балай аппликейшныг устганаа (инээв)
Гари: Үгүй дээ, чи сахилга баттай байж сурах ёстой. 
Тэйлор: Тийм л дээ. Би ердөө л зорилгодоо хүрэхэд өөрөө өөртөө саад болоод байгаа юм шиг санагдаад байна. 
Гари: Мэдээж чи жинхэнэ ажилдаа орохын оронд өөртөө хатуу шаардлага тавьчхаад юу ч хийхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Чи гүйцэлдүүлэхийн оронд хүсээд л суух юм. 
Тэйлор: Үнээн. 
Гари: Миний зөв гэдгийг би мэдэж байна. Намайг 20-иод настай байхад хүмүүс "чи одоо болтол аавынхаа архины мухлагт ажилласаар байгаа юм уу? Би Волл Стрийтэд ажиллаж, жилийн 100 мянган доллар олж, BMW унаж байна" гэж тохуурхдаг байлаа. 
Тэйлор: Нойрноосоо сэрэх цаг минь болжээ. Би одоо байгаа нөхцөлдөө хэтэрхий тухалчихсан бололтой. 
Гари: Үнэндээ чиний хэлж байгаа зүйл бүтэхгүй. Чи чинь 22 настай охин. Тэгэхээр бага зэрэг хөгжилдөхөд зүгээр дээ. Чи Вегас явж зарим тэнэг зүйлсийг хийж болно шүү. 
Тэйлор: Тийм ээ. Гэхдээ би коллежид байхдаа хангалттай хөгжилдөөд амжсан. Тэгэхээр одоо ажиллах цаг маань болсон гэж бодож байна. 
Гари: Үгүй, үгүй. Чиний хэлж байгаа бол зүгээр л PR. Үнэндээ Тэйлор одоо ч хөгжилтэй зүйлсийг хүсч байгаа. 
Тэйлор: Хмм. Тийм ээ.  
Гари: Өөрийгөө дэмий фантазаар битгий шах. Зүгээр л ажиллаад, түүнээсээ баяр баяслыг мэдэр. Түргэн хоол идэж, бохир заваан байгаагаасаа таашаал ав. Харин бусад хүмүүс чамайг юу гэж бодоход битгий анхаарал хандуул.
Чи 22 настай, Инстаграм хаягтай байлаа гээд дижитал шинжээч болчихлоо гэсэн үг биш. Тэгэхээр ажилла, суралц, бэлд. Тэгээд надад хэр их зүйл зарж чадахаа харуул. 
Тэйлор: Окей
Гари: Чи болон энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүсийн 99 хувь нь буруу зам руу орчихсон явж байна.
Тэйлор: Тиймээс л би энэ асуултыг асуухыг хүссэн юм. Би ганцаараа мухардалд орчхоогүй болохоор. 
Гари: Тийм ээ, чи бол дийлэнх олонхийн нэг хэсэг. Чи бусдыг ч өөрийгөө ч хуурч болно. Гэхдээ иймэрхүү дэмий зүйлс чалчаад байвал ямар ч ялагч чамайг үнэлэхгүй. Ойлгосон уу? 
Тэйлор: Учир нь би чадахгүй байгаа болохоор. Ойлголоо. 
Гари: Хөдөлмөрлө, ямар нэгэн юм хий, зар, хэрхэн мөнгө хийхийг сур. Хөдөлмөрлө. 
Тэйлор: Гайхалтай. Маш их баярлалаа. 
Гари: Чи надад нэг том тус хүргэж чадах уу? 
Тэйлор: Тийм ээ.
Гари: Чи над руу 30 хоног тутамд цахим шуудан бичээрэй. Тэгэхдээ намайг хуурахыг оролдох хэрэггүй шүү. Чиний Твиттер эсвэл Инстаграм хаяг юу билээ?
Тэйлор: Инстаграм: @TheFabulousJourney.
Гари: Би, манай баг тэр чигээрээ чамайг ажиглаж байгаа шүү. 
Тэйлор: Новш гэж. Ойлголоо.
Гари: Надад чиний цэнхэр даашинз таалагдаж байна. 
Тэйлор: (инээв) Баярлалаа, хямдарсан байхаар нь авсан юм. 
Гари: Хариулт чинь таалагдлаа. Энэ хараал идсэн урт яриан дунд чиний хэлсэн хамгийн шилдэг үгс байлаа. Чи зөвхөн өөртэйгөө л өрсөлдөнө шүү. Ойлгосон уу?
Тэйлор: Тийм ээ. Ойлголоо. 
Гари: Өөр хэн ч намайг тодорхойлохгүй. Би ч, чамайг ажиглаж байгаа хүмүүс ч , ээж чинь ч, хараал идсэн Кардашианыхан ч. 
Тэйлор: Ойлголоо. 
Гари: Өдөр бүр өөрийгөө нүдээд, тэвчээртэйхэн шиг хөдөлмөрлөөд бай. 10 жилийн дараа ч чи одоогийн надаас есөн насаар залуухан байх болно. Тэгэхээр чамд боломж бий. Миний зөвлөгөөг дагаарай.
Тэйлор: Тэгнэ ээ. 
Гари: Сайн байна. Дараа уулзъя. 
Тэйлор: Баярлалаа.
Гари: Зүгээр ээ. 

Энэ харилцан яриа намайг үнэхээр хөглөсөн. Тэйлорын хариултуудаас түүний шийдэмгий бус мухардсан байгаа нь шууд мэдрэгдэж байгаа биз. Өнөөдөр маш олон 20-30 настнууд түүнтэй адил байдалд орсныг би мэдэж байна. Тэвчээртэй байх гэдэг бол хатуу тоглоом, найзууд аа. Гэхдээ түүнийг тойрч гарах зам гэж байхгүй. 

1 comment:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete