Ажил амьдралынхаа хүрдийг эргүүлэхдээн хүн болгон л гэртээ харих замтай.
Хүн болгоны гэртээ харих зам өөр өөр. Төр толгойлж байгаа эрхмүүдийн хувьд бүх зүйл ногоон гэрлээр болгож гэмээнэ гэртээ харина. Эхнэртээ яг одоо тэдэн минутын дараа харилаа гэж хэлвэл биелж л таарна. Гэртээ харих зам нь саадгүй учраас..
Харин дарга нар харих яг тэр үед одоо би очлоо гэж эхнэр тийш утас цохисон залуу замын түгжрэлд хэдэн цагийн дараа очихоо мэдэхгүй . Ямар ч гэсэн ажлаас гараад нийтийн унаандаа суулаа гэж мессеж бичээд замын түгжрэл их байгааг урьдчилан сануулна. Энэ бол амьдралын нийгмийн давхрагын ялгаа гэхээс илүүтэйгээр эрх мэдэлтнүүдийн бусдын эрх мэдэлд халдаж байгаа асуудал болж хувирсан. Том оврын автобусанд сууж явахад гэртээ харих замд нь янз бүрийн л амьдралын зураг нүдний өмнө жирэлзээд өнгөрнө. Тарчигхан амьдралтай нэг нь хаалганы ойролцоо хуванцар саваар дүүргэсэн шуудайтай юмаа хүний хөлөөс холдуулан буудал болгон дээр бөхөлзөж харагдах. Эх орныхоо маргааш гэгддэг эрдэм номын мөр хөөсөн оюутнууд ч нийтийн унаанд дүүрэн. Өдөр болгон гэртээ харих замдаа хардаг амьдралын өөр өөр өнцөг. өөр өөр өнгө. Эрхэм сайд дарга нарын хувьд иймэрхүү асуудал өдөр бүрийн амьдралд нь нэг их өртөөд байдаггүй. Тэд харахыг ч хүсэхгүй дээ хөнгөн тэрэг хөлөглөн хотын замыг хаан хурдалдаг байх. 
Үгүй ядахнаа өнөөдрийн энгийн иргэдийн эмзэглэмээр амьдралын нэг өдөртэй танилцаасай. Нэгэн охины гэртээ харих амьдралын нэг өдрийг зураглан харуулахыг зорихдоон үүнийг ярьж байна. Автобусны буудал дээр буухад гурван насны хүүхдээ дэргэдээ суулгаад ой дөнгөж гарч байгаа болов уу гэмээр үрээн энгэртээ тэврээд сөөнгөдүүхэн хоолойгоор дуу аялж бусдын гарыг харна. Түүний ингэж суугааг харсан хүний зүрх эмтэрмээр юм. Залуухан бүсгүй сэтгэл эмтлэн харагдаж удаагүй байхад хажуугаар  нь хүндхэн цементийг хоёр давхарлан үүрсэн жаалхүү гүйлээ. Жаалхүүгийн нүүр амыг харахын эцэсгүй. Цементээр будагдсан царайнаас нь харагдах зүйл гэвэл хоёр нүд. Хоёр нүднийх нь цог нь харин унтраагүй байлаа. Өнөөх жаалын маргаашт гэрэл гэгээ харагдахгүй. Харин ах нар нь бололтой залуус хөлчүүрхэн замын хажуу талын боржур дээр хорвоог согтуу нүдээр гөлрөнө.
Эрүүл мэндийн тухай асуудлыг тэдэнтэй ярих ч зүйлгүй. Үнэхээр эрүүл мэндийг нь шалгаад үзвэл тэдэнд эрүүл эрхтэн олдохгүй байх . Гурвалжингийн гүүр дамнан алхсан миний нүдэнд ийм л дүр зураг буулаа..Энэ бол Монголын нэг өдрийн амьдралын хэмнэл. 
Харин энэ үед дарга нар өөрсдийнхөө тохилог гэртээ үр хүүхдийнхээ жаргалыг ярин инээмсэглэн суудаг байх. Эсвэл ямар нэгэн томоохон арга хэмжээнд уригдаж очоод сууж байгаа биз. Ийм л хоёр өөр дүр зураг хотын өөр өөр цэгт  Хорвоогийн хоёр өнгө. 
Бухимдуухан явж ирсэн охины нүдэнд бас нэгэн дүр буулаа. Эхнэр нь бололтой эмэгтэйг гудамжны саадан дотор эвхэртэл нь цохиж унагаах эр бяртай нэгэн. Нийгмийн бас л нэг өөр өнгө. Гэр бүл төлөвлөлт монгол улсад алдагдсан гэдгийн жишээ. Ингээд л жишээ баримт болгон нь ардаа ямар нэгэн асуудлыг дагуулсан иймэрхүү л дүр зургийг харсаар сая гэртээ ирлээ. Гэрэлгүй харанхуй гэр хорооллын гудамжаар алхаж явахдаан амьд яваад байна уу ? амьдраад байна уу? гэсэн асуултаа өөрөөсөө асуулаа. Үнэхээр нэг хэсэг нь амьдралыг мөн чанараар нь мэдэрч жаргаж байхад ихэнхи нь амьдралд амьд явж л байгаа мэт цагийн хүрдийг эргүүлж байна...
 
No comments:
Post a Comment