Thursday, May 11, 2017

Бие даалт

Оюутны бие даах ажил гэдэг нь нэг талаас сургалтын стандарт, хөтөлбөр нөгөөтэйгүүр оюутны сонирхол, чадавхи зэргийг харгалзсан хичээлийн болон хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага дор явагддаг оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа.

Wednesday, May 3, 2017

Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг

Friday, April 21, 2017

“Instagram”

Интернэтийн хэрэглэгчид хэдийнэ “Instagram”-тай танилцаж, фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих найз нөхдийн өргөн хүрээ үүсгэжээ.

Friday, April 14, 2017

Жак Ма

“Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн хамгийн алдартайд “Алибаба ба 40 дээрэмчин” тооцогддог. Уг үлгэрийн нэрээр компаниа нэрлэсэн ноён Ма Юүн 52 настай (түүнийг биенесийн салбарт Жак Ма гэж дууддаг.) дэлхийн цахим худалдааны салбарт тэргүүлж явна. Өдгөө Алибаба цахим худалдааны групп нь Хятадын цахим худалдааны зах зээлийн 80%-г эзлэх асар том компани болжээ.    

Monday, April 10, 2017

Бидэнд аз жаргал бэлэглэдэг 27 үнэгүй зүйл

Хүн бүрийг баян байгаасай гэж хүссэн учраас амьдрал маш олон сайхан зүйлийг бидэнд үнэгүй олгосон.

Friday, April 7, 2017

Пак Гын Хэ

1974 оны зун. 22 настай Пак Гын Хэ Францын Греноблийн их сургуульд суралцаж байв. Тэр багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн байлаа.

Monday, March 27, 2017

Ядуурахгүйн тулд яавал зохилтой вэ?

Эд хөрөнгийг аз жаргалтай адилтган авч үзэж болохгүй. Тэхдээ эд хөрөнгө хүмүүст өөртөө итгэх итгэхтэй, нэр хүндтэй, нөлөөтэй байх боломж олгодог. Хамгийн гол нь эд хөрөнгө хүнийг хийж бүтээх талаар чөлөөтэй байх боломж олгодог. 

Wednesday, March 22, 2017

САЙН ДУРЫН АЖЛЫН АЧ ХОЛБОГДОЛ БА БОЛОМЖ


Сайн дурын ажил гэдгийг бол өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал хэмээн ойлгож болно. Мэдээж хүн бүр өөр өөр учраас янз янзын л шалтгаанаар сайн дурын ажил хийдэг. Зарим нь зүгээр л буян үйлдэх гэж, зарим нь хүмүүстэй танилцах гэж, зарим нь шинэ чадварт суралцах гэж өөрийн нөөцийг бусдад зориулдаг. Гэхдээ дийлэнх хүмүүс сайн дурын ажлын өргөн боломжуудын тухай түр бүр мэддэггүй. Өнөөдрийн нийтлэлээрээ бид сайн дурын ажил хийхийн ач холбогдол, сайн дурын ажлын сонирхолтой жишээнүүдийг харуулж, яг одоо шуудхан л бүртгүүлж болох сайн дурын ажлын боломжийг танилцуулж байна.

Thursday, March 9, 2017

Бүсгүйчүүддээ зориулъя



1. Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай. Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.



2. 18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой.




4. Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай.




5. Үсээ 7 хоногтоо 1 удаа боргиогоор зайлж байх нь маш хурдан ургуулаад зогсохгүй, гялалзуулж өгнө дөө. Энэ бол загвар өмсөгчдийн эрүүл үсний нууц юм шүү.


6. Бөднийн өндгийг өглөөдөө 3 ширхгийг түүхийгээр нь хагас аяга халуун усанд хийн ууж байх нь олон төрлийн өвчнийг анагаадаг.

7. Өдөрт 1 бүтэн нимбэгийн шүүстэй аяга бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин, маргарин зэргийн үлдэгдлийг цэвэрлэнэ.

8. Хэрвээ та үйлчилгээний байгууллагад ажилладаг бол хүн бүртэй сайхан харьцаж байгаарай. Нэг муухай харьцсан хүн танд ямар сөрөг энерги, муу зүйлс наалдуулаад явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм зүйлээс болж бидний бие өвдөх шалтаг үүсдэг.

9. Цагаан идээг өдөр болгон хэрэглэж заншаарай. Тэгвэл шүд, нүд, хумс, яс эрүүлээрээ урт удаан наслана.

10. Лааз, шилэнд дарж савласан, хөлдөөсөн, удсан юм бүхэн таны энергийг сорж шингэдэг гэдгийг санаарай. Зөвхөн шинэ жимс ногоо, сүү, талх зэрэг л бидэнд энергийг өгч чаддаг.

11. Кофе их уух нь зүрхний хэмийг алдагдуулж, цөсийг өтгөрүүлэн, чулуужуулдгийг анагаах ухаан тогтоосон байдаг. Тэрний оронд цэцэгний цай, ногоон цай уух нь тураах, эрүүлжүүлэх олон талын ашиг тустай.

12. Монгол аньс, нэрс, чацарганыг өдөр бүр хэрэглэвэл дархлаагаа хадгалж чадна.

13. Өглөөний нарнаас 2 гараа алдлаад асар их хүч чадал халуун дулаан энергийг өөртөө шингээн авч байгаарай.

Friday, March 3, 2017

Энэ ярилцлага юу юунаас ч илүү таалагдлаа. 20-30 насныхан анхаараарай

  Энэ нийтлэлээс та ямар ч нялуун, урам зориг хайрласан үгс олж уншихгүй. 
 20-30 насныхныг бизнес хийж, саятан болохыг хүсэгчдийн үе гэж хэлж болно. Марк Зукерберг 20 насандаа Фэйсбүүкийг бүтээснээр өдгөө 58.6 тэрбум долларыг босгож, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт тооцогдох болжээ. Мөн Эван Спиегел 21 настайдаа найзуудын хамтаар эхлүүлсэн Snapchat таван жилийн дараа 20 тэрбум доллароор үнэлэгдлээ. Ийнхүү үе тэнгийнхэн нь цахиур хагалаад байхад "би ч гэсэн чадна" гэсэн оргилуун хүсэл залуу хүн бүрийн цээжинд булгилж байгаад эргэлзэхгүй байна. 
Тэгвэл тэдгээр 20-30 настнуудад зориулан Гари Вайнерчук нэгэн хатуу зөвлөгөөг өгсөн байна.

Гари бол Фэйсбүүк, Твиттер, Uber, Snapchat зэрэг амжилттай компаниудын зөвлөх бөгөөд "Нью-Йорк таймс"-ын дөрвөн бест-селлер номын зохиогч. Тэрбээр 50 сая долларын хөрөнгөтэй төдийгүй хөлбөмбөгийн "New York Jets" багийг эзэмшдэг. 
Энэхүү зөвлөгөөг Гэри өөрийн радио шоуны үеэр өгчээ. Түүний зочин нь мянганыхны "төгс" төлөөлөл болсон Тэйлор байлаа. 

Утас дуугарч байна. 
Тэйлор: Сайн уу?
Гари: Хэй Тэйлор, Гари байна. Чи #AskGaryVee шоунд оролцож байна. Чи хаанахынх вэ? 
Тэйлор: Би Нью-Йорк мужийн Буффалогийнх. 
Гари: Тэгэхээр чи Биллсийн фэн үү?
Тэйлор: Харамсалтай нь, тийм. 
Гари: Чамайг яагаад "харамсалтай нь" гэснийг мэдэж байна аа. 
Тэйлор: Манайх тийм ч сайн тоглохгүй байгаа. 
Гари: Jets ч гэсэн адилхан, санаа зоволтгүй. Тэгэхээр ямархуу байна даа?
Тэйлор: Онц зүйлгүй дээ. Чамаас нэг зүйл асуухыг маш их хүсч байлаа. Энэ асуултыг олон хүн тавьдаг байх л даа. Би өнгөрсөн тавдугаар сард коллежоо төгссөн. Одоогоор өөрийн бизнесийг эхлүүлэхийг хичээж байна. Би өөрийгөө ямар нэгэн зүйл бүтээж чадна гэдгээ мэддэг. Гэсэн ч яг л занганд орчихоод гарч чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Ийм мухардалд орсон үедээ чи яаж гардаг вэ?
Гари: Чамайг юу яриад байгааг би ойлгож байна. Эхлээд тэвчээртэй бай, Тэйлор. Чи 22-23 настай байх. Бүх зүйл ганцхан шөнийн дотор бүтчихнэ гэж санаагүй биз дээ. 
Тэйлор: Тийм ээ, тэгэхгүй гэдгийг би мэднэ. 
Гари: Чи хурдтай байх хэрэгтэй. Өглөө долоогоос өдрийн хоёр цаг хүртэл өдөр бүр ажилла. Шударгаар хэлэхэд, ирэх зургаан жилийн дотор ямар нэгэн гайхалтай зүйлд хүрнэ гэж хүлээх хэрэггүй. 
Тэйлор: Окей. Тэгэхээр би бүх сайхан санааг туршиж үзэх хэрэгтэй юу, эсвэл нэг зүйлээ л цаг үргэлж нухаад байх уу? 
Гари: Бүх зүйл дээр алтан дундаж байснаас нэгийг нь маш сайн чаддаг байх хэрэгтэй. Тэйлор, чи өөрийгөө амжилттай нэгэн гэдгээ хэнд баталж харуулмаар байгаа юм бэ дээ. Өөртөө юу, эцэг эхдээ юу, бүх дэлхийд үү? Чи үүнийгээ мэддэг байх хэрэгтэй. 
Тэйлор: Хмм. Сайхан асуулт байна. 
Гари: Чи юунд ингэтлээ тэмүүлээд байгаа юм бэ. Ямар асуудал байна. Чи хараал идсэн Rolex цаг худалдаж авмаар байна уу. Юу чиний тэвчээрийг бараад яаруулаад байна?
Тэйлор: Бусад мянганыхан агуу зүйлсийг бүтээж, амьдралынхаа хамгийн чухал хэсэгтээ яваад байгаа юм шиг санагдаад. Гэтэл би энд суусаар л...
Гари: Окей. Тэгэхээр мянганыхан бас амьдралын чухал үе гэж юу юм бэ? Хэн чамайг хараал идсэн Буффалод зүгээр суугаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байна? Үнэнээ хэл!
Тэйлор: Олон нийтийн сүлжээнд байгаа бүх зүйл үнэн биш л дээ. Гэхдээ миний толгойд хамгийн эхэнд орж ирсэн хүмүүс бол Кардашианыхан. 
Гари: Тэгэхээр Кайли Женнерийн Инстаграм дээрх хараал идсэн триллион дагагч чамайг зүгээр суугаад байгаа юм шиг санагдуулдаг гэж чи хэлэх гээд байна уу? 
Тэйлор: Үгүй ээ. Зүгээр л тэр хэдийнэ бизнесээ эхлүүлчихсэн, ажил нь супер амжилттай яваа нь үнэн шүү дээ. 
Гари: Гэхдээ түүнийг өсвөр насандаа байхад ээж, эгч нь энэ бизнесийг эхлүүлчихсэн байсныг чи мэдэх үү? Хэдийнэ байр сууриа олчихсон талбар руу тэр шулуун замаар зүгээр л алхаад орчихсон. Женнер аймшигтай олон гоо сайхны хагалгаанд орсон, дээрээс нь түүнд брэндээ бүтээх санхүүгийн чадамж байсныг чи бодож үзсэн үү? Чи Кардашианыханд анхаарал хандуулж байна гэдэг миний амьдралдаа сонссон хамгийн хөгийн зүйл байлаа. 
Тэйлор: Мм. Чамайг асуух үед хамгийн эхэнд толгойд орж ирсэн хүмүүс нь л тэд байлаа. 
Чи бусдын юу хийж, эзэмшиж байгаад анхаарал хандуулах бүртээ өөрийнхөө төлөө зүтгэх цагаасаа хороож байдаг.
Гари: Гайхалтай. Тэгэхээр надад дахиад нэг хүний талаар ярь даа. 
Тэйлор: Лондонд амьдардаг нэг залуу бий...
Гари: Зогс, Тайлор. Чи зүгээр л орон дээрээ хэвтээд хэн нэгний фотошопдсон зургийг гөлөрч суугаад цагаа дэмий үрдэг юм байна. Бусдын юу хийж, эзэмшиж байгаад атаархах бүртээ чи өөрийнхөө төлөө зүтгэх цагаасаа хороодгоо мэдэх үү?
Тэйлор: Тийм ээ. Би тэдний оронд байхыг хүсдэг ч хангалттай хичээхгүй байгаагаа мэднэ. 
Гари: Чи юу ч хийхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. "Би тэнд байсан ч болоосой", "ямар нэгэн ид шидийн зүйл тохиолдоосой" гэж мөрөөдөж суухын оронд өөрт хэрэгтэй зүйл хий л дээ. Толгойд чинь юу эргэлдэж байдгийг ойлгохгүй юм. 
Тэйлор: Тийм ээ. Би хангалттай хичээж байгаа гэж бодохгүй байна. 
Гари: Мэдээж. Чамд Кардашиан эсвэл Лондонд амьдардаг хэн нэгэн залуугийн зургийг үзэх цаг гарч байгаа бол чи хангалттай хичээхгүй байна л гэсэн үг. 
Ямар ч гоёл чимэглэл, хараал идсэн шинэ машин, хувцас, аялал, хөгжилтэй арга хэмжээ, пүүз байхгүй. 
Тэйлор: Тэр ч үнэн. 
Гари: Тэйлор, намайг сонс. Чи тэвчээртэй байж, зорилгодоо хүрэх алхам бүртээ дурлах хэрэгтэй. Чи найман жилийн турш, амралтын өдрөөр ч ямар ч хөгжилтэй зүйлс хийхгүй гээд төсөөлөөд үз дээ. Ямар ч гоёл чимэглэл, хараал идсэн шинэ машин, хувцас, аялал, хөгжилтэй арга хэмжээ, пүүз байхгүй. 
Миний 22-30 нас яг тийм байсан. Би өдрийн бүх цагийг архины мухлагт ажиллаж, архины дэлгүүрийнхээ ирээдүй, дарс зарах тухай бодож өнгөрөөдөг байсан. Өдөр бүр. 
Өнгөрсөн амралтын өдрүүдээр чи юу хийсэн бэ? Надад үнэнийг хэл дээ, ямар ч дэмий яриа хэрэггүй шүү. 
Тэйлор: За, би ээжийнхээ дижитал медиа компаний брэндинг хийхэд тусалж байгаа. Тэгээд би маркетингийн хүмүүстэй уулзсан. 
Гари: Чамд чөлөөтэй, өөртөө зориулах боломжтой цаг хэр их гарсан бэ?
Тэйлор: Маш их, маш их. 
Гари: Тэгэхээр чи өнгөрсөн амралтын өдрүүдээр, миний бүтэн 20-иод насныхаа туршид өнгөрүүлснээс илүү их цагийг дэмий өнгөрүүлсэн байна. 
Тэйлор: Новш гэж. 
Гари: Хэрвээ чи найман жилийн дотор Нью-Йоркод ирж, надтай гар барихыг үнэхээр хүсч байгаа бол бусдад анхаарал хандуулахаа боль. Зүгээр л толгойгоо бөхийлгөөд хэдэн жил ажиллачих. 
Тэйлор: Окей. Гэхдээ би найман жилээс богино хугацаанд, 25 настайдаа саятан болоод чиний гараас атгана. 
Гари: Чамайг тэгж чадахгүй гэдгийг би 100 хувь баталж чадна.
Тэйлор: Үгүй ээ!
Гари: Тийм ээ. Чи 22 настай, тэгээд одоо хүртэл ажиллаж эхлээгүй байгаа юм чинь, сугалаанд хождоггүй л юм бол чамайг 25 настайдаа саятан болно гэж төсөөлөхөд ч бэрх байна. Ямар гээчийн романс вэ?
Тэйлор: Хмм, окей. 
Гари: Чи 25 настайдаа хэрхэн саятан болох гэж байгаа юм бэ дээ, Тэйлор?
Тэйлор: Энэ зүгээр л миний үргэлж бодож явдаг зорилго. 
Гари: Хэрвээ чи хараал идсэн мөнгийг хурдхан олчхыг хичээх юм бол 31 настайдаа ч саятан болж чадахгүй гэдгийг би амлаж байна. Тэгээд чи зорилгодоо хүрэхэд хэрэгтэй байсан хэдэн жилээ дэмий үрж орхисноо мэдээд өөрийгөө хүндлэх хүндлэл чинь шалдаа буух болно. Ойлгов уу?
Тэйлор: Тийм ээ. Учир нь эцсийн эцэст үр дүн чухал, үйл явц ард үлдэнэ. 
Гари: Чи үүнийг ойлгох хэрэгтэй. Би эцсийн үр дүнг үгүйсгээгүй, гэхдээ чи түүнд хүрэх үйл явцад дурлах хэрэгтэй. Чи гурван өдөр маш шаргуу ажилласны дараа шантраад, буцаад Инстаграм гэж дэмий зүйлийг ухаад эхлээсэй гэж би хүсэхгүй байгаа болохоор энд чамд зөвлөгөө өгөөд сууж байна. 
Тэйлор: Би тэр балай аппликейшныг устганаа (инээв)
Гари: Үгүй дээ, чи сахилга баттай байж сурах ёстой. 
Тэйлор: Тийм л дээ. Би ердөө л зорилгодоо хүрэхэд өөрөө өөртөө саад болоод байгаа юм шиг санагдаад байна. 
Гари: Мэдээж чи жинхэнэ ажилдаа орохын оронд өөртөө хатуу шаардлага тавьчхаад юу ч хийхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Чи гүйцэлдүүлэхийн оронд хүсээд л суух юм. 
Тэйлор: Үнээн. 
Гари: Миний зөв гэдгийг би мэдэж байна. Намайг 20-иод настай байхад хүмүүс "чи одоо болтол аавынхаа архины мухлагт ажилласаар байгаа юм уу? Би Волл Стрийтэд ажиллаж, жилийн 100 мянган доллар олж, BMW унаж байна" гэж тохуурхдаг байлаа. 
Тэйлор: Нойрноосоо сэрэх цаг минь болжээ. Би одоо байгаа нөхцөлдөө хэтэрхий тухалчихсан бололтой. 
Гари: Үнэндээ чиний хэлж байгаа зүйл бүтэхгүй. Чи чинь 22 настай охин. Тэгэхээр бага зэрэг хөгжилдөхөд зүгээр дээ. Чи Вегас явж зарим тэнэг зүйлсийг хийж болно шүү. 
Тэйлор: Тийм ээ. Гэхдээ би коллежид байхдаа хангалттай хөгжилдөөд амжсан. Тэгэхээр одоо ажиллах цаг маань болсон гэж бодож байна. 
Гари: Үгүй, үгүй. Чиний хэлж байгаа бол зүгээр л PR. Үнэндээ Тэйлор одоо ч хөгжилтэй зүйлсийг хүсч байгаа. 
Тэйлор: Хмм. Тийм ээ.  
Гари: Өөрийгөө дэмий фантазаар битгий шах. Зүгээр л ажиллаад, түүнээсээ баяр баяслыг мэдэр. Түргэн хоол идэж, бохир заваан байгаагаасаа таашаал ав. Харин бусад хүмүүс чамайг юу гэж бодоход битгий анхаарал хандуул.
Чи 22 настай, Инстаграм хаягтай байлаа гээд дижитал шинжээч болчихлоо гэсэн үг биш. Тэгэхээр ажилла, суралц, бэлд. Тэгээд надад хэр их зүйл зарж чадахаа харуул. 
Тэйлор: Окей
Гари: Чи болон энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүсийн 99 хувь нь буруу зам руу орчихсон явж байна.
Тэйлор: Тиймээс л би энэ асуултыг асуухыг хүссэн юм. Би ганцаараа мухардалд орчхоогүй болохоор. 
Гари: Тийм ээ, чи бол дийлэнх олонхийн нэг хэсэг. Чи бусдыг ч өөрийгөө ч хуурч болно. Гэхдээ иймэрхүү дэмий зүйлс чалчаад байвал ямар ч ялагч чамайг үнэлэхгүй. Ойлгосон уу? 
Тэйлор: Учир нь би чадахгүй байгаа болохоор. Ойлголоо. 
Гари: Хөдөлмөрлө, ямар нэгэн юм хий, зар, хэрхэн мөнгө хийхийг сур. Хөдөлмөрлө. 
Тэйлор: Гайхалтай. Маш их баярлалаа. 
Гари: Чи надад нэг том тус хүргэж чадах уу? 
Тэйлор: Тийм ээ.
Гари: Чи над руу 30 хоног тутамд цахим шуудан бичээрэй. Тэгэхдээ намайг хуурахыг оролдох хэрэггүй шүү. Чиний Твиттер эсвэл Инстаграм хаяг юу билээ?
Тэйлор: Инстаграм: @TheFabulousJourney.
Гари: Би, манай баг тэр чигээрээ чамайг ажиглаж байгаа шүү. 
Тэйлор: Новш гэж. Ойлголоо.
Гари: Надад чиний цэнхэр даашинз таалагдаж байна. 
Тэйлор: (инээв) Баярлалаа, хямдарсан байхаар нь авсан юм. 
Гари: Хариулт чинь таалагдлаа. Энэ хараал идсэн урт яриан дунд чиний хэлсэн хамгийн шилдэг үгс байлаа. Чи зөвхөн өөртэйгөө л өрсөлдөнө шүү. Ойлгосон уу?
Тэйлор: Тийм ээ. Ойлголоо. 
Гари: Өөр хэн ч намайг тодорхойлохгүй. Би ч, чамайг ажиглаж байгаа хүмүүс ч , ээж чинь ч, хараал идсэн Кардашианыхан ч. 
Тэйлор: Ойлголоо. 
Гари: Өдөр бүр өөрийгөө нүдээд, тэвчээртэйхэн шиг хөдөлмөрлөөд бай. 10 жилийн дараа ч чи одоогийн надаас есөн насаар залуухан байх болно. Тэгэхээр чамд боломж бий. Миний зөвлөгөөг дагаарай.
Тэйлор: Тэгнэ ээ. 
Гари: Сайн байна. Дараа уулзъя. 
Тэйлор: Баярлалаа.
Гари: Зүгээр ээ. 

Энэ харилцан яриа намайг үнэхээр хөглөсөн. Тэйлорын хариултуудаас түүний шийдэмгий бус мухардсан байгаа нь шууд мэдрэгдэж байгаа биз. Өнөөдөр маш олон 20-30 настнууд түүнтэй адил байдалд орсныг би мэдэж байна. Тэвчээртэй байх гэдэг бол хатуу тоглоом, найзууд аа. Гэхдээ түүнийг тойрч гарах зам гэж байхгүй. 

Thursday, February 23, 2017

Гэртээ харих зам


Ажил амьдралынхаа хүрдийг эргүүлэхдээн хүн болгон л гэртээ харих замтай.

Хүн болгоны гэртээ харих зам өөр өөр. Төр толгойлж байгаа эрхмүүдийн хувьд бүх зүйл ногоон гэрлээр болгож гэмээнэ гэртээ харина. Эхнэртээ яг одоо тэдэн минутын дараа харилаа гэж хэлвэл биелж л таарна. Гэртээ харих зам нь саадгүй учраас..


Thursday, February 16, 2017

"Жаргалмаа" өгүүллэг зохиолын задаргаа.

Үүдэл санаа:
Тодорхой нэг зохиол бүтээлийн үндэс үүсгэл бөгөөд уран бүтээлчийн сэтгэл санаанд урган бий болох анхны бодол санаа, зохиолын тухай санаашрал гэж хэлж болно.
Тухайн цаг үе, нийгмийн орчин нөхцөл нь тод тусгагдсанаар зохиолын үүдэл санааг бага ч гэсэн тодорхойлж болох ч  зохиогчтой нь уулзаж туурвисан түүхий нь мэдэхээс нааш боломжгүй билээ. Ямар ч зүйлийг харж, бодож байгаад хэдий хугацаанд юун тухай бичих санаа төрсөн нь зохиолчийн хувийн архивт л хадгалаастай. Энэ өгүүллэг ч ялгаагүй, бүр зохиолын үйл явдалтай холбоогүй тэс хөндлөнгийн зүйлээс санаа үүдсэн ч байж магадгүй. Миний бодлоор зохиолч Энхболд Жаргалмааөгүүллэгээ  хүний сэтгэлийн хувирал, хүний мөн чанар, үр хүүхдээ бодож хайрлах сэтгэлээс үүдэн бичсэн санагдлаа.
Сэдэв:
Зохиолчоос ямар нэгэн зохиол бичихээр сонгож авсан бөгөөд тухайн бичигдэх  зохиолын бүхий л утга санаа, өгүүлэгдэхүүн, дүр, агуулга, хэрэг явдлын  үндсэн чиглэлийг төлөвлөн тодорхойлогч хүчин зүйл.
Жаргалмааөгүүллэгийн нэр сэдвээ тодорхой хэмжээгээр хадгалсан. Сэдэв нь тухайн зохиолын утга санаа , агуулга дүрийг тодорхойлдог. Үүний баталгаа нь Жаргалмаа гэх эмэгтэй нь зохиолын  гол дүр болох Дэндэвийн анхны эхнэр, хайртай эмэгтэй нь хүүхдүүдийнх нь ээж юм. Жаргалмаа гэх эмэгтэйн нэр нь энэхүү зохиолын сэдэв. Тэрхүү гичий чоно зулзагануудынхаа төлөө арай ядан тусламж эрэн тэмцэж байгаа нь эмэгтэй хүн хичнээн өвдөж ядарч зүдэрсэн ч үр хүүхдийнхээ төлөө бүгдийг хийдэг гэсэн санааг өгүүлсэн. Жаргалмаа зохиол дээр гардагчлан бие нь өвдөөд хот сууринлуугаа буцахдаа ч гурван охинтойгоо хамт л явсан. Харин энэ бүгдийг Дэндэв  гичий чонын үйлдлээс ухаарч үр хүүхэдрүүгээ яаран явж буйгаар зохиол төгсдөг.
Мөнхүү зохиолч Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг гэсэн санааг хөндөхдөө, Жаргалмаа болон Хандармаа гэсэн хүүхнүүдтэй амьдрал зохиосон гол дүр Дэндэв нь амьдралаа бодон дурсаж, санагалзаж, эцэст нь ухаарч байгаа тухай үйл явдал өрнөнө.
 Утга:
Зохиол бүтэж бүрэлдсэний илэрхийлэл бөгөөд сэдвийг тодорхой өгүүлэгдэхүүн болгож, тэрхүү уран дүрслэлээрээ уншигчдад ойлголт болгож хүргэх төвлөрсөн санааг хэлнэ:
Хүүхэд гэдэг цав цагаахан ертөнцийг эцэг эхчүүд өнчрөл гэх хар үүлээр нөмрүүлэх эрхгүй. Мах цусных нь тасархай, өөрийнх нь залгамж болон ирсэн үрсээ орхисон хүн бол Дэндэв. Амьдралд тэгш зүйл гэж байхгүй учраас Жаргалмаа  Дэндэв 2 үнэхээр таарч тохирохгүй салж сарнисан байж болох ч эргээд хүүхдээ гээд халамж анхаарал тавьж, хариуцлагаа ухамсарладаг л байх хэрэгтэй.

Агуулга ба хэлбэр:
Зохиолд тодорхой агуулгыг илэрхийлэхийг тулд ямар нэг хэлбэрийг бүтээн бий болгодог. Уншигчдад гоо сайхны таашаал , амьдралын юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдүүлж, ойлгуулахад  агуулга илрэн гарах бөгөөд гол нь тодорхой дүр зураг, хэрэг явдлуудыг бодитой үнэн мэтээр хүртээхэд хэлбэр чухал үүрэгтэй
Амьдрал бол баялаг. Харин амьдрах хугацаа богино ч хүн утга учиртай амьдрах нь зүйтэй. Гол дүр Дэндэв зохиолын эхлэлд Хүрэн шар үхрээ бодон хайрлахдаа нулимс нь цийлэгнэдэг. Гэвч Өнөө хэдэн хүүхэд яаж байдаг шуу бол доо гэж оройдоо санаашран бодовч төдөлгүй Хандармаагийн хайр энхрийлэлд автаад мартагнаж, гүн нойрондоо автана.” хэмээн гол хэсэгт гардаг. Тэрээр өөрийн жаргалаа бодон Хандармаатай амьдарсан ч үр хүүхдийнхээ төлөө юуг ч хийгээгүй.  Аав нь Дэндэвийг эцгийн хайраар дутаагаагүй, сайн ч эр хүн болгож хүмүүжүүлсэн. Дэндэвт амьтныг хайрлах сэтгэл байдаг ч  үрээ  гэх сэтгэл дутаж байв. Энэ өгүүллэг нэг л агуулгатай. Амьдралд юу ч тохиолдож болох ч эцэг хүн  үүргээ ухамсарлах хэрэгтэй. Эр хүн гэдэг хүн чанараа алдагдуулах элдэв олон зүйлийн эсрэг бат зогсож , нугарашгүй ноён нуруутай байж чаддаг байх л хэрэгтэй.
Зүйрлэл:
Утга шилжүүлэх ёсны нэг хэлбэр бөгөөд нийтлэг төсөөтэй шинж бүхий хоёр юм үзэгдэл, ойлголтыг хооронд нь жишин нэгний нь уран сайхны онцлогийг ялгаруулан тодруулдаг арга.
- Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно.
- Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. 
-Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн хоол цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна.
- Гарвал орчныг түнэр харанхуй нөмөрч, одод өнгөлүүлсэн эрдэнийн чулуу мэт ногоон, хөх, улаан өнгөөр ээлжлэн туяарна. 
- Морь харчихаад эргэтэл хөлд нь нэг юм тээглэх шиг болсноо нөмгөлсөн дээлийнх нь хормой доогуур гутлынх нь түрийнээс дээхнүүр халуу асгаад явчихлаа. Банхар нь гүйж ирээд долоов бололтой.
- Дэндэв банхрыгаа яв чи хэмээн зандартал ухасхийн бусгах шиг болжээ.
- Дэндэв гэрийн зүг явтал банхар араас нь нэг л их харамсалтайгаар ширтэх шиг бодогдож, хоёр далных нь хооронд халуу дүүгээд явчихав. 
- Дэндэвийн цээжинд нар ургах шиг болсон доо.
- Энэ зургийг ч гэсэн хэрхэн авсан дүр нь Дэндэвт харагдах шиг болно.
- хачин номхон гөлөрсөн нүдээр ширтээд гинших мэт зөөлөн дуу гаргав. 
-Дэндэвийн зүрх рүү ёгхийтэл хатгуулах шиг болоод тэр амьтны тухай ямар нэг төсөөлөл төрж,
- өвсний хашаанаас морио гарган эмээллэж, яаруу давчуу мордтол гичий түүний бодлыг ойлгосон мэт хойт зүгийг барин,
 -  Гичий давхисаар Дуулгат хэмээх сүрлэг уулын өмнүүр духны хөндлөн сорви мэт зурайн байдаг гүн жалга руу харайн оров.
Адилтгал:
Төрлийн нэг зүйлийг зүйлд юмуу, зүйлийг төрөлд эсвэл өөр зүйлийг төрөлд гэхчилэн адил төсөө талаар нь ижилсүүлэн дүрслэх арга.
-Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж
-Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг ажээ.
Хөрөг дүр:
“Жаргалмаа... Дэндүү айвуу тайвуу, дэндүү налгар наазгайдаа Дэндэвийг Хандармаад алдсан даа. Өглөөнөөс үдэш болтол үсээ ч нэг олигтойхон илчихгүй, бүсээ ч чангалаад бүсэлчихгүй, нэг л үлхийсэн юм явдагсан. Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн хоол цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна. Дэндэвийг шөнө дөлөөр орж ирж байхад ч хүний урманд хаачаад ирэв гэж асуухгүй гүн нойронд автчихсан унтаж л хэвтэх.” Эндээс уншигчдад Жаргалмаа гэх бүсгүй ажилд тааруу , анхиагүй нэгэн байсныг харуулж байна. Магадгүй тэрээр эр нөхөртөө сэтгэлгүй ч байсан байж магадгүй. Эмэгтэй хүн ямар явах нь эр нөхрөөсөө л шалтгаалдаг гэхчилэн Дэндэв ч халамжгүй эр байж болно. Гэхдээ Жаргалмаа үр хүүхдээ орхиод яваагүй билээ.
Дүгнэлт:
Д:Энхболд зохиолчийн Жаргалмааөгүүллэгийг задлахдаа аль болох үрээ хайрлах эцгийн сэтгэл,  хүн чанараа гээхгүй байх талаас нь харж шинжлэхийг хичээлээ. Өгүүллэг задлах гэдэг амаргүй  ажил юм. Олон талаас нь харьцуулан бодож дүгнэлт хийх гэж оролдсон ч задлаж чадаагүй орхиж гээгдүүлсэн зүйл өчнөөн байна. Улам их зүйл уншиж  судлах хэрэгтэй байгааг мэдлээ. Д. Энхболд зохиолчийн өгүүллэг маш энгийн өгүүлэмжтэй. Богинхон, цогц утга санааг илэрхийлсэн. Уран дүрслэл, хул найруулгын хувьд маш өвөрмөц. Энгийн юмнаас уншигчдад ихийг ойлгуулсан. Хүн ер нь хамгийн энгийн зүйлийг ч анзаарддагүй гэдэг билээ.  Дэндэв залуу шиг хүрэн шар үхрээ бодон уйлчихаад үр хүүхдээ анзаарах ч завдалгүй амьдран суугаа нь хүн гэдэг хамгийн чухал зүйлээ мартдаг гэгдийг нотлоно. Хүний амьдралын  утга учир бол үр удам. Хүний сэтгэл байнга хувирж ханилсан ханиа сольж болох ч хүн чанараа л гээхгүй, ноён нуруугаа хугалахгүй байх учиртайг Дэндэв залуугаар дүрсэлжээ.


Э. Оюунгоо